Гашуунсухайт дахь Хилийн боомтын үндэсний зөвлөлийн зарим төлөөлөл хүнд суртал гаргаж, тээвэрчдийн эрх ашгийг зөрчих болжээ

  • 0
  • 128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Шадар сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар Гашуунсухайт дахь тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэгдэн өнгөрсөн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс мөрдөгдөж эхлээд байгаа билээ. 

Энэхүү журам нь Ковид-19  цар тахалын үед нүүрсний экспортыг хэвийн үргэлжүүлэх, тээвэрчдийн ажлын байрыг хэвийн хадгалах, жолооч нөхөн оруулах, аж ахуй нэгж хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайруулахад оршиж байсан байна.

Гэвч  энэ хугацаанд журмын хэрэгжилтийг хангах явцад тээвэрчдийг ажлын байртай болгох, жолооч нөхөн оруулах зэрэг хэвийн үйл явцыг хясан боогдуулсан үйлдлүүд гарах болжээ. Тухайлбал, Хилийн боомтын үндэслний зөвлөл /ХБҮЗ/-ийн зарим төлөөлөл журмын тодорхой заалтыг өөрийн үзэмжээр тайлбарлан битүүмжлэгдсэн тээврийг баг /БТБ/ дотор тээвэрчдийг нөхөн оруулах, солих үйл явцыг удаашруулж, тээвэрчдийн эрхийг зөрчиж, Үндсэн хуулийн хүний эрхийн заалтууд болон хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж буй талаар гомдол тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах холбоо болон тус ҮЭ -ийн холбоонд ААН тээвэрчдээс ирүүлэх болсон байна. 

Гашуунсухайт дахь тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах Гурван сайдын баталсан журамд: 

2.3.2.б. Жолоочийн гадаад паспорт өөрчлөгдсөн, шинээр авсан тохиолдолд шинээр олгогдсон гадаад паспортын дугаарын мэдээллийг шинэчлэх

2.3.2.в Битүүмжлэгдсэн тээврийн багийн жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан, ар гэрийн гачигдал, өөрийн хүсэлтээр багаас гарсан тохиолдолд дараагийн жолоочийг нөхөж оруулах ... гэж  маш тодорхой заасан байдаг.

Энэхүү заалтаар битүүмжлэгдсэн тээврийн баг /БТБ/ дотор тухайн компани зайлшгүй тохиолдолд / шинжилгээ эерэг батлагдсан, өөрийн хүсэлтээр гарсан зэрэг/ өөрийн компанид бүртгэл бүхий тээвэрчнийг тусгаарлалтад оруулж сольж болохоор заасан аж.

Гэвч Хилийн боомтын үндэсний зөвлөл /ХБҮЗ/-ийн нарийн дарга бөгөөд ажлын албаны дарга Д.Баттөр тухайн заалтыг өөрийн үзэмжээр тайлбарлан битүүмжлэгдсэн тээврийн баг /БТБ/-т жолооч нөхөн оруулах ААН-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, удаашруулах байдлаар хүнд суртал гаргах болсон байна. 

Д.Баттөрийн энэхүү үйлдэл нь экспортын тээврийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, удаан хугацаанд хүлээж, очер дараалалд орсон компаний хилээр нэвтэрч рейс хийх боломжийг алдагдуулан санхүү мөнгөний хүндрэлд оруулах олон сөрөг үр дагавар бий болгох нөхцөл байдал бий болж байна гэж тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах холбоо болон тус ҮЭ -ийн холбооноос мэдээллээ. 

       

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх