ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Иргэдийн хадгаламж 2021 оны арванхоёрдугаар сарын эцэст 16.49 их наяд төгрөг байсан байна. УИХ-ын дарга иргэдийн хадгаламжийн бүтцийг танилцуулсан байна.
Нийт хадгаламжийн мөнгөн дүнгийн 29 хувь буюу 4.8 тэрбум төгрөг нь 500 сая ба түүнээс дээш төгрөгийн хадгаламжтай хүмүүс байна. Өөрөөр хэлбэл, ийм дүнтэй хадгаламж бүхий дансны тоо 3,000 байгаа бол 100-500 сая төгрөг бүхий 19,000 данс эзэмшигч байгаа аж.
Хадгаламжийн данс бүхий 3.4 сая данс эзэмшигч 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжтай байна. Эндээс үзвэл нийт иргэдийн хадгаламж болох 16.49 их наяд төгрөгийн 50 гаруй хувь нь 100 сая ба түүнээс дээш төгрөгийн дүнтэй байна.