Хятад Улсад сүүлийн өдрүүдэд COVID-19 коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хятадын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар ням гарагт эх газрын Хятадад коронавирусний 3,100 тохиолдол шинээр илэрчээ.
Хятадын эрх баригчид улсынх нь нутаг дэвсгэрт COVID-19 коронавирусний тохиолдол дахин эрчтэй дэгдэж эхэлснээс шалтгаалан зарим муж тойрогтоо хатуу локдаун зарлалаа. Хятадад ням гарагт 19 бүс нутагт цар тахлын 3,100 тохиолдол илэрсэн нь цар тахлын шинэ давалгаа дэгдэхэд хүргээд байна. Цар тахлын халдварыг газар аван тэлэхээс урьдчилан сэргийлж Хятадын эрх баригчид хэд хэдэн томоохон хотод хөл хорио тогтоон, иргэдийг орон гэрээсээ хамаагүй гарахыг нь хоригложээ.
Хятадын Цзилиньд 1,400 гаруй, Шаньдунд 175, Гуандунд 62, Шэньсид-39, Хэбэйд 33, Цзянсуд 23, Тяньжинд 17 тохиолдол тус тус батлагдаад байна. Түүнчлэн цар тахлын халдвар зөвхөн дотоодод төдийгүй мөн гаднаас зөөвөрлөгдөн ирж байгаа тохиолдлууд ч байгаа юм.