Улсын хэмжээнд халдварын тохиолдол эрчимтэй буурч, 2 оронтой тоо руу орлоо

  • 0
  • 129
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 92 тохиолдол PCR  шинжилгээгээр батлагджээ. Үүнээс нийслэлд 60, орон нутагт 32 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүүлийн нэг хоногт 6 аймагт халдвар бүртгэгдсэн бөгөөд бусад аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Сайн мэдээ нь өнгөрсөн хоногт коронавирусийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.

Одоо эмнэлэгт 928 хүн эмчлүүлж байгаа бол өрхийн эмчийн хяналтанд 3345  хүн гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн 9 нь нэн хүнд, 97 хүнд, 604 хүн байна. 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх