Сэтгэл зүйч Б.Номин: Дээрэлхэлтийг яаж таних, өртсөн бол яах ёстой, хаана, хэнд хандах ёстойг зөвлөдөг байх ёстой

  • 0
  • 112
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“Сургалтын байгууллагын орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгээр сурагчид, оюутнууд, эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд, боловсролын удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, УИХ, Засгийн газрын гишүүд хамтдаа зөвлөлдөж байна. 

Хэлэлцүүлэгт оролцож буй сурагчид томчууд хүүхдүүдийг тоодоггүй, асуудлыг нь сонсож, зөвлөдөггүй гэх асуудлыг хөндөв. Мөн хөвгүүд доод ангийнхнаасаа мөнгө босгох буюу санхүүгээр дарамтлах, өгөхгүй бол сүрдүүлэх, зодох зэрэг асуудал гаргаж байгаа. Үүнд нааштай шийдэл байдаггүй мэт санагддаг" гэлээ.

Эцэг эхийн төлөөлөл "Хүүхдүүдийг харагдах байдлаар нь ялгаварлах нь их ноцтой зүйл. Тэднийг бүх хүн ялгаатай гэдгийг ойлгуулж, хэлж тайлбарлах ёстой. Бас хэвшмэл ойлголтыг үүсгэж болохгүй" гэв.

Сэтгэл зүйч Б.Номин "Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдэд хүн бүр тусалж болно. Мөн олон улсад хүүхдүүд өөрсдөө нэг нэгэндээ тусалдаг жишиг бий. Дээрэлхэлтийг яаж таних, өртсөн бол яах ёстой, хаана, хэнд хандах ёстойг зөвлөдөг. Бид ийм хэлбэр рүү орох нь зохимжтой" хэмээв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх