ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн байна.
2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хуулийн 51.3-т " Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно" гэж заажээ.
Энэ мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр хийхээр товложээ.