Дэлхийн банк Боловсролын салбарт шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналаа Л.Энх-Амгалан сайдад танилцуулав

  • 0
  • 140
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Хүний хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Руслан Емцовыг хүлээн авч уулзав.

“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр 2015 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хугацаа 2022.12.31-нд дуусна. Үүнтэй холбогдуулан дараа, дараачийн төслүүдэд хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд хүслээ.

Үүнд:

  • Боловсролын чанарын шинэчлэл” төслийн амжилтыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилгоор суурь боловсрол буюу 6-9 дүгээр ангийн түвшинд шинэ төсөл хэрэгжүүлэх
  • Дэлхийн банк болон "Education Outcome Fund”-тай хамтран хэрэгжүүлдэг үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмийг ашиглан бага насны буюу 0-5 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, бага насны хүүхдийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ төсөл хэрэгжүүлэх санал тавив.

Дэлхийн банкны зүгээс 5 чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

  • Ковидын өмнө болон дараах хичээл хоцрогдлын асуудлыг шийдэх замаар боловсролын чанарыг дээшлүүлэх,
  • Ерөнхий боловсролын тогтолцоонд мэргэжлийн боловсролыг оруулж интеграцчлал бий болгох, дээд боловсрол болон технологи, ШУ-ны салбартай хэрхэн уялдуулах талаар судлах,
  • Бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр
  • Бага насны хүүхдийн сурлагын ахиц ямар байгааг оношилдог стандарт арга зүйг ашиглан бага, дунд ангийн сурагчдын сурлагын хоцрогдлыг эрт оношилох,
  • Салбар дундын чадавхийг бэхжүүлэх , дижитал хэрэглээний чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэйгээ Дэлхийн банкны холбогдох албан тушаалтан илэрхийллээ.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх