Монгол Улсын гадаад өр өмнөх оноос нэг тэрбум ам.доллароор нэмэгджээ

  • 0
  • 170
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Улсын нийт гадаад өр өмнөх оноос нэг тэрбум ам.доллароор өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тодруулбал, улсын нийт гадаад өр 2021 онд 33.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос нэг (3.2%) тэрбум ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 129.3 (0.4%) сая ам.доллароор буурсан байна.

Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд: 

  • Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 (7.6%) сая ам.доллар
  • Төв банкных 342.1 (15.4%) сая ам.доллар,
  • Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9 (1.2%) сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Харин Засгийн газрын гадаад өр 167.6 (1.9%) сая ам.доллар, бусад салбарынх 32.2 (0.4%) сая ам.доллароор буурчээ. Харин нийт өр 2021 онд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 779.5 (2.8%) тэрбум төгрөг, өмнөх улирлаас 35.2 (0.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Нийт гадаад өрийн

  • 37 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
  • 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх,
  • 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
  • 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных,
  • 5 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх аж. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх