МИАТ компани маргаашаас Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ

  • 0
  • 133
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

МИАТ ТӨХК маргаашаас Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд В767-300 агаарын хөлгөөр шууд нислэг үйлдэж эхлэхээр болжээ.

ОХУ, Украин Улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбоо болон Англи улсаас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж буй аливаа агаарын хөлгүүдэд давхар даатгал үйлчлэхгүй болсон юм.

МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгүүд нь Англи улсын компанид давхар даатгалтай байдаг тул Европын чиглэлийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангах зорилгоор 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн ОМ137/ОМ138 дугаарт Улаанбаатар – Москва – Франкфурт – Москва – Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийн маршрутад өөрчлөлт оруулж байсан юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх