Төв аймгийн Зуунмод суманд электрон тамхины худалдааг хориглох шийдвэр гаргажээ

  • 0
  • 165
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Сүүлийн жилүүдэд электрон, шингэн, усан, зажилдаг, уусдаг гэсэн төрөл бүрийн тамхи үйлдвэрлэж, залуучууд, өсвөр насныхан эдгээр тамхийг сургууль, олон нийтийн газарт ихээр хэрэглэж байгаа.  Тиймээс УИХ-ын хаврын ээлжит чуулганаар электрон тамхины хэрэглээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлагатай зохицуулалтыг батлах асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцээд буй.

Харин зарим аймаг электрон тамхины эсрэг шийдвэр гаргаж эхэлсэн байна. Тодруулбал Төв аймгийн Зуунмод сумын хүүхдийн төлөө салбар зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, электрон тамхины худалдааг хориглох шийдвэр гаргажээ. Энэ тухай мэдээллийг албан ёсны хуудсандаа нийтэлсэн байна.

Түүнчлэн Зуунмод хотын аж ахуйн нэгж, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн зөвлөгөөн хийх, хүүхдийн чуулган хуралдуулах, хүүхдэд ээлтэй байгууллага шалгаруулах, сар бүр хүүхдийн аян зарлах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.

Статистик мэдээллээс дурдвал манай улсад 2019-2020 онд нийт 2,047 ширхэг электрон тамхи БНХАУ-аас импортлогдож байсан бол 2021 онд нэг сая ширхэг, Камбож улсаас 1.6 сая ширхэг 11 тэрбум гаруй төгрөгийн электрон тамхи импортлогдон орж иржээ.

Электрон тамхины шингэнд дараах хорт бодисууд агуулагддаг байна:

  • Никотин – өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй.
  • Propylene glycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.
  • Карсиноген – ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл
  • Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  • Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.
  • Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл
  • Diethylene glycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис.
  • Хүнд металлууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт
  • Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт металл
  • Ultrafine - амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх