"Оргил саран" ХХК-аас авлагатай иргэн, хуулийн этгээдийн анхааралд

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хариуцагч “Оргил саран” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны  3 дугаар сарын 02-ны өдрийн 5103 дугаартай захирамжаар хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсон болно.
Нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосныг нэхэмжлэгч нарт мэдэгдэж байна. 

Иймд “Оргил саран” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэлээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргана уу. 

Тус компаниас авлагатай иргэн, байгууллагууд нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд ирүүлэх бөгөөд нэхэмжлэлдээ хариуцагч “Оргил саран” ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тусгаж, холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлнэ үү. 

Дээрх хуулийн хугацаанд нэхэмжлэлийг гаргаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг мэдэгдэж байна. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх