Элчин сайд Т.Бадрал өвлийн спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарна гэв

  • 0
  • 139
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
“Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин цанын төрөлд өрсөлдөж байгаа билээ. Энэхүү наадмын хүрээнд Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал паралимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчидад амжилт хүсэж, цахим уулзалт хийлээ.
 
Энэ удаагийн өвлийн паралимпын наадам цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учраас Элчин сайд Т.Бадрал биечлэн ирж уулзаж чадаагүй юм. Элчин сайдын зүгээс Монгол улсад өвлийн спортыг хөгжүүлэх хүрээнд БНХАУ-д баригдсан өвлийн спортын шинэ барилга байгууламж дээр Монголын олимпын болон паралимпын шигшээ багийн бэлтгэл сургуулилтыг хийлгэх талаар онцгой анхаарна гэдгээ илэрхийлэв.
 
Түүнчлэн Ханжоу хотод болох есдүгээр сард болох Азийн зуны спортын наадам, аравдугаар сард болох паралимпын наадамд Монголын баг тамирчдыг оролцуулах тал дээр Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран ажиллахаа дуулгасан юм. Уулзалтын төгсгөлд Монголын баг тамирчидад гарын бэлэг гардуулж, мэндчилгээ дэвшүүллээ.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх