Алтны үнэ унц нь 2000 ам.доллар давсан нь төгрөгийн ханшийг дэмжихээр байна

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Олон улсын геополитикийн нөхцөл байдалтай зэрэгцэн аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох алтны үнэ өссөөр байна. Одоогоор зах зээлд алтны спот үнэ унц нь 2050 орчим ам.долларт арилжигдаж байгаа нь түүхэн дээд түвшиндээ дөхсөн хэмжээ юм.

Тус түүхий эдийн үнэ сүүлийн нэгж жилд 12 хувиар өсөөд байна. Үүнээс өмнө Goldman sachs зэрэг Уолл стрийтийн томоохон банкууд алтны үнийн төсөөллүүдээ нэмэгдүүлээд байсан юм. Өөрөөр хэлбэл манай экспортын гол металлын үнэ өндөр түвшинд тогтвортой хадгалагдах төлөвтэй байгаа нь төгрөгийн ханшийг дэмжихээр байна.

Учир нь алт нь манай улсын гадаад валютын нөөцийг бүрдүүлэгч нэг чухал хүчин зүйл. Жилдээ 20 гаруй тонн алт худалдан авч мөнгөжүүлснээр валютын нөөцийг $1 тэрбум гаруйгаар зузаатгадаг.

Алттай зэрэгцэн мөнгө, зэс зэрэг бусад металл, нүүрсний үнэ өссөн. Тухайлбал мөнгөний үнэ сүүлийн нэг сард 18% өсөж унц нь $26 давсан, зэсийн үнэ 5% өсөж 10 мянга гаруй ам.доллар давсан түвшинд тогтоод байна. Эдгээр нь манай улсын экспортын голлох түүхий эдүүд учир төлбөрийн тэнцэлд эерэг бөгөөд төгрөгийн ханш тогтвортой байх суурь хүчин зүйлс гэж шинжээчид үздэг.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх