Тохижилт, үйлчилгээний ажилтан автомашины тэвшинд дарагдаж амиа алджээ

  • 0
  • 129
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Тохижилт үйлчилгээний ажилтан хогийн автомашины тэвшинд дарагдаж нас баржээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад "Хогийн машины тэвшинд даруулсан хүн ухаангүй байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 5-ны өдрийн 11:41 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Баянгол дүүргийн Тохижилт, үйлчилгээний төвд ачигч ажилтай, 45 настай эрэгтэй Hyunday HD-120 маркийн автомашинд /хог ачих зориулалттай/ хог ачих явцдаа тэвшинд нь дарагдаж нас баржээ.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх