Коронавирусийн альфа хувилбараар өвчлөөд эдгэсэн хүмүүсийн тархины хэмжээ 0.2-2 хувиар багассан байжээ

  • 0
  • 153
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Их Британийн эрдэмтэд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн тархины хэмжээ мэдэгдэхүйц хэмжээгээр багасдагийг илрүүлсэн тухай судалгааны тайлан Nature шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ. 

Оксфордын их сургуулийн профессор Гвенэйл Дуадын ахалсан баг коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 401 хүний тархины MRI (Magnetic Resonance Imaging) зургийг эдгэрснээс нь хойш дунджаар 4.5 сарын дараа авч, халдвар авахаас өмнөх зурагтай нь харьцуулжээ.

Судалгаанд оролцогчдын 96 хувь нь хөнгөн хэлбэрээр халдвар аваад эдгэрсэн байсан бөгөөд тэдний тархины хэмжээ 0.2-2 хувиар багассан байжээ. Тухайлбал үнэрлэх мэдрэмж, ой тогтоолтыг удирддаг тархины хэсгүүдийн саарал эд багассан байна. Үр дүнд нь эдгэрээд удаагүй байгаа хүмүүсийн ой тогтоолт, хүнд хэцүү бодлого бодох чадвар нь бага зэрэг муудсан байжээ.

Гэхдээ энэ өөрчлөлт хугацааны явцад засарч, тархи буцаад хэвийн хэмжээндээ хүрэх боломжтой гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Үүнээс гадна судалгааг коронавирусийн эхэн үеийн хувилбарууд (тухайлбал альфа) өвчлөлд давамгайлж байх үед хийсэн учраас сүүлийн үеийн Омикрон зэрэг хувилбарын нөлөө ямар байхыг тогтоож чадаагүй гэнэ.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх