Вашингтон болон Европын холбооны удирдлагууд Украйны Ерөнхийлөгчийг амь үрэгдсэн тохиолдолд шинэ Засгийн газар байгуулах төлөвлөгөө гаргажээ

  • 0
  • 83
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ням гаригт ОХУ-ын цэргийн ажиллагааны үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленсний амь үрэгдсэн тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн хэвийн үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргасан талаар мэдэгдсэнийг CNN мэдээлжээ. 

Тодруулбал, Вашингтон болон Европын холбооны удирдлагууд Украины эрх баригчид Киевээс дүрвэсэн тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн хангаж, дэмжих асуудлыг хэлэлцсэн аж.   Эх сурвалжийн мэдээлснээр энэ үеэр Украины Засгийн газрыг Львов хот руу нүүлгэн шилжүүлэх. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Владимир Зеленский тэргүүтэй Украины эрх баригчдыг Польш руу дүрвүүлж, орогнолын Засгийн газар байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ одоогоор талууд зөвхөн боломжит хувилбаруудыг авч үзэж байгаа бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэжээ.

Гэвч барууны хоёр ч дипломат төлөөлөгч Владимир Зеленский эх орноосоо зугтах талаар хэлэлцэхээс татгалзаж, ОХУ-ын цэргийн ажиллагааны эсрэг дэмжлэг үзүүлэхээс өөр агуулгатай ямар ч яриаг хүлээн авах хүсэлтгүй байгаа талаар мэдээлсэн байна. Тиймээс Украины Засгийн газрын хэд хэдэн сайдыг Польш руу дүрвүүлж, Зеленский амь үрэгдсэн тохиолдолд шинэ Засгийн газар байгуулах талаар хэлэлцэж, төлөвлөгөө гаргасан аж.

Энэхүү мэдээллийг нэгэн ажиглагч "Энэ тохиолдолд АНУ Зеленскийг өөрсдөө нухах 50 хувийн геополитик, пропаганданий стратегийн магадлал байгаа. Өөрсдөө ч ийм арга маш сайн хэрэглэдэг. Хүн төрөлхтөний түүхэнд ч маш өргөн хэрэглэгддэг улс төр, цэрэг дайны арга шүү дээ" хэмээн тайлбарласан байна. 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх