БНСУ-ын Засгийн газар Солонгос болон Монгол компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр зорьж байна

  • 0
  • 137
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Гоо сайхны салбар манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй. Тиймээс хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлж, олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн Beauty Expo 2022 үзэсгэлэн Мишээл-Экспо төвд зохион байгуулагдаж байна. 

Шилдэг үйлдвэрлэгч, экспортлогчид үзэсгэлэнд оролцож, зарим бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр үйлчлүүлэгчдэд санал болгож буй аж. 

БНСУ-ын КОТРА буюу Гадаад Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Агентлагийн хувьд тус улсын Элчин сайдын яамтай хамтран үзэсгэлэнд БНСУ-ын компаниудын бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 

КОТРА нь дэлхийн 85 улсад 128 салбартай бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаадын улс орнуудад экспортлоход нь туслалцаа үзүүлэн ажилладаг Солонгосын томоохон төрийн байгууллага юм. 

Уг байгууллагын дэмжлэгээр хоёр талын бизнес эрхлэгчдийн харилцааг шинэ түвшинд гаргах боломж бүрджээ. Тодруулбал, цар тахлын үед хамтарсан цахим уулзалтуудыг амжилттай зохион байгуулж, олон арван бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан байна. 

КОТРА Улаанбаатар БНСУ-ын ГХТГ-ын дарга Хун Сон Ү "БНСУ болон Монгол Улс эдийн засаг, соёлын салбарт нягт хамтын ажиллагаатай ажилладаг.

Ялангуяа сүүлийн жилүүдэд К-поп болон К-соёлын нөлөөгөөр Монгол Улсад Солонгосын эрүүл мэнд, гоо сайхан, хувцас дизайны бүтээгдэхүүнүүд ихэд танигдаж, хэрэглэгчдийн дунд нэр хүнд нь өссөөр байна. Тэр дундаа БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүн монголын зах зээлд сүүлийн гурван жил дараалан борлуулалтаар тэргүүлсээр ирсэн. 

КОТРА нь БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн хувьд тус улсын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг Монголын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад нь тал бүрийн дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, хамтран ажиллах түнштэй холбож өгөх, бараа бүтээгдэхүүний сурталчилгаа хийх зэргээр тусалдаг.

Өнөөдрийн энэхүү экспод "Солонгосын павильон" нээн ажиллуулж байгаа нь ч нэг төрлийн дэмжлэг гэж хэлж болно. Цаашид бид үйл ажиллагаагаа зөвхөн эрүүл мэнд гоо сайхнаар хязгаарлахгүй тал бүрийн салбарт хоёр улсын компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр зорьж байна" хэмээн ярив. 

БНСУ болон Монголын зах зээлийг аль ч талын бизнес эрхлэгчдэд танилцуулж, үйл ажиллагааг нь сайжруулан хамтарч ажиллахад КОТРА үргэлж нээлттэй байх болно. 

Үзэсгэлэн өнөөдөр дуусах бөгөөд нүүр будалт, үс засалтын тэмцээн, арьсаа хэрхэн арчлах талаар болон эрүүл зөв хооллолтын зөвлөгөө зөвлөмжүүд гээд гоо сайхан, эрүүл мэндийн өгөөжтэй арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж. 

Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Хаан таур 23-н давхар

Холбоо барих: 77110140

Facebook: www.facebook.com/ulaanbaatar.kotra

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх