Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, журмын хэлэлцүүлэг, сургалт боллоо

  • 0
  • 129
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монголын Биржүүдийн Нэгдсэн Холбоо (МБНХ) нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль (ВХҮҮтХ) болон энэхүү хуулийн дагуу батлагдах 8 журамд холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлгийг нээж, Холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Хаш-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд виртуал хөрөнгийн салбар төрийн зохицуулалттай болсныг дурдаж, виртуал хөрөнгийн арилжаа, үйлчилгээ үзүүлж буй холбооны гишүүн байгууллагуудыг ВХҮҮтХ болон холбогдох журмын дагуу үйл ажиллагаа явуулж, мөрдөж ажиллахыг онцлон хэллээ.

МБНХ-тэй хамтын ажиллагаатай Fidelitas Partners хуулийн фирмийн зүгээс ВХҮҮтХ болон холбогдох журмын тайлбар, мэдээллийг өгсөн бөгөөд биржүүдийн хувьд үйл ажиллагаанд анхаарч ажиллах шаардлагатай зүйлсийг тодотгосон юм.

Холбооны гишүүн 13 байгууллагын 30 гаруй төлөөлөл энэхүү сургалт, хэлэлцүүлэгт оролцож, ВХҮҮтХ-д холбогдуулан баталж буй журмуудад нэгдсэн байдлаар буюу Холбоогоороо дамжуулан санал хүргэхээр боллоо.

МБНХ нь Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран ВХҮҮтХ-ийн дагуу батлагдаж буй журмуудад холбогдох нээлттэй хэлэлцүүлгийг энэ сард зохион байгуулах юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх