Автомашин хулгайлсан хоёр гэмт хэргийг өчигдөр илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ оны гуравдугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах дэлгүүрийн үүднээс асаалттай байсан “Nissan Advan” тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсаныг тус аймагт суух, 28 настай эрэгтэй “Д” нь согтуурсан үедээ хулгайлсан,
Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо “BSB” төвийн гадна зогсоолд “Toyota Сresta” маркийн автомашин алдагдсаныг 32 настай, эрэгтэй “Э” үйлдсэн хэргийг илрүүлсэн байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо “Алтайн 3 дугаар гудамжны ... тоотоос "Haier” загварын 55 инчийн LCD зурагт, хөлдөөгч алдагдсаныг 36 настай эрэгтэй У хулгайлсан хэргүүдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Тухайн хэргүүдэд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллаа явуулж байгаа аж. Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг сэрэмжлүүллээ.