Шүүгчийг заналхийлсэн этгээдэд хариуцлага тооцов

  • 0
  • 131
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 Олон нийтийн сүлжээнд шүүгчийг заналхийлсэн агуулга бүхий мэдээллийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Г нийтэлсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоон, тухайн мэдээллийг устгуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цагдаагийн байгууллагад хандсаны дагуу дээрх этгээдэд хариуцлага тооцжээ.

Тус журамд “Шүүгчийг албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр түүний болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй мэдээ, мэдээллийг түгээсэн /заналхийлсэн, хүчирхийлэлд уриалсан зэрэг/ тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх нөхцөл байдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран хуульд заасан арга хэмжээг шуурхай авна гэж заасан байдаг.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх