Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хөгжимт бүжгийн театрын гадна талбайд 500 авто машины зогсоол барина

  • 0
  • 128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

"Дэвшилтэт Даланзадгад 2020-2024" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2022 онд хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, “Дэвшилтэт Даланзадгад” хөтөлбөрийн хүрээнд Жаал-Уул, Хонгор-Овоо, Баруунсайхан, Их-Уул, Дундсайхан, Ёл хорооллуудад цэвэр, бохир усны шугмыг шинээр барих бол Нанзад хорооллын 0.4 квт-н цахилгаан дамжуулах агаарын шугмын өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх аж. Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Цагаанбулаг VIII баг, Оюут VII багуудад хэсэгчилсэн дулааны өргөтгөлийн ажил хийгдэх юм байна.

Түүнчлэн шинэ суурьшлийн бүс дэх хөгжимт бүжгийн театрын гадна талбайд 500 авто машины 14100 м.кв-т зогсоол барихаар болсон бөгөөд энэ хүрээнд дахин төлөвлөлтийн 2-3 дугаар байр, Оюут VII баг, IX цэцэрлэгийн гадна авто зогсоолуудыг тус тус барьж байгуулах аж.

Энэ 2022 онд Өмнөговь аймгийн төв номын сангийн барилга угсралтын ажил, үерийн ус зайлуулах төвд 5 км магистраль шугам барих ажлыг эхлүүлэх юм. Эдгээрээс гадна 167 дугаар цэргийн ангиас шинэ суурьшлын бүс чиглэлтэй 800 метр авто зам барих, 120 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын ажлыг тус тус эхлүүлэх ажээ.

 

 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх