Хөдөлгөөнд оролцож байгаа насжилт өндөртэй, буруу талдаа жолооны хүрдтэй автомашинуудад хотын дарга 2026 он хүртэл хугацаа өгнө гэв

  • 0
  • 125
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын түгжрэлийг бууруулах тал дээр шийдвэртэй арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл энэхүү асуудалтай холбоотой дэлгэрэнгүй ярилцлагыг Өдрийн сонинд өгсөн байна. ТэрбээрТүгжрэлтэй холбоотой асуудал бол төлөвлөлт. Анхнаасаа зөв тооцоогүй төлөвлөлт өнөөдөр нийслэлийн зам харилцаа, зорчих урсгалыг хавханд оруулчихлаа. Гурав, дөрвөн том хавханд нийслэлчүүд бид байна.

Өнөөдөр нийслэлд бүртгэлтэй байгаа 650 мянган машин бүгдээрээ хотын хөдөлгөөнд орвол нийслэлийн зам шууд зогсоно. Тэг зогсолт болно. Тэгэхээр шийдэмгий, хатуу шийдвэрүүд гаргах цаг болсон. Импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, цаад газраа аваар осолд орсон, буруу рультэй зэрэг тээврийн хэрэгслүүдэд импортын хязгаарлалт тогтооно. Цаад газраа төмрийн хог руу ачигдахад бэлэн болсон автомашинуудыг манайхан засаж, янзлаад эх орондоо зарж байгаа. Үүнийг хориглоно.

Импортоор орж ирж байгаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сараас хориглох уу, энэ хооронд шийдвэр гарна. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ энэ” хэмээн ярьжээ. Хотын дарга монголд нэгэнт ороод ирчихсэн, хөдөлгөөнд оролцож байгаа буруу рультэй, насжилт өндөртэй тээврийн хэрэгслүүдэд 2026 он хүртэл хугацаа өгөх бөгөөд түүнээс хойш хугацаа яригдахгүй гэсэн хатуу байр суурин дээр байгаа аж.

Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины асуудал нийслэл хотын хэмжээнд л яригдах бөгөөд хөдөө орон нутагт ямар нэгэн хязгаарлалт яригдахгүй, орон нутагт хэрэглэгдэж байгаа ашиглалтаас гарна биз гэсэн байр суурийг хотын дарга илэрхийлжээ.

Тэрбээр энэ тухай Хөдөө орон нутагт бол хязгаар хориг байхгүй, явж байгаад тэгээд дуусах биз. Зөвхөн нийслэлд нэг жилд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Тэдгээрийн дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй, эвдэрхий, өмнө нь аваар осолд орж байсан, үйлдвэрлэгдэхээ больсон автомашинууд байгааг хүмүүс мэддэг, судалгаагаар ч тогтоогдсон” гэжээ.

Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар хураамжийг нэмэгдүүлнэ гэлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн үндэсний төв зэрэг газар нь автотээврийн хэрэгслийг бүртгэж, номер дугаар олгож, нийслэлийн автомашины хөдөлгөөнийг нэмээд байгаа уялдаа холбоогүй ажил нь нийслэлийн түгжрэлд нэрмээс болдог талаар хотын дарга шүүмжилсэн байна. Тиймээс Нийслэл өөрийн нутаг дэвсгэр дээр автомашины тоог нэмэх эсэх асуудлыг өөрсдөө  мэдэж байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрбээр “Нийслэлийн иргэдийн авто машины бүртгэл, номерыг бүртгэх эрхийг Нийслэлийн төв захиргааны байгууллагад өгөх нь зөв. Хотод машины дугаар олгох үүрэг, хариуцлага ирсэн тохиолдолд бид замын түгжрэл, ачаалалтайгаа уялдуулж номер олгохоос эхлээд зохицуулалтын эрүүл механизмыг эхлүүлнэ. Цаашлаад зогсоолуудыг тодорхой болгоно. Төлбөрийн орчин үеийн систем нэвтрүүлнэ. Түр зогсоолууд нь хаана байх юм, огт зогсохгүй цэгүүд гээд. Жишээ нь, Улаанбаатар хотын Их тойруу дотор нэлээн олон зогсоол байгаа. Гарааж буулгалтууд үргэлжлэх учраас их зай талбай гарна. Зам нэмж өргөтгөх ажил бий. Ер нь энэ бүх ажил системээрээ явах юм” гэжээ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх