Орос-Украины уулзалтыг хүссэн үр дүндээ хүрээгүй гэж Украйны Ерөнхийлөгч Зеленський мэдэгджээ

  • 0
  • 121
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Орос, Украйны уулзалт амжилт олоогүй талаар ВВС агентлаг мэдээллээ. Тус агентлаг мэдээлэлдээ "Орос, Украины талууд Беларусийн хил орчимд бол таван цаг орчим уулзаад, хэлэлцээгээ өндөрлүүлжээ. Одоогоор уулзалтын үр дүнгийн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Тэд хоёрдугаар шатны уулзалт зохион байгуулах боломжийн талаар хэлэлцсэн ч тодорхой шийдвэрт хүрээгүй ажээ" хэмээн мэдээллээд Украины  Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын зөвлөх Михаил Подолякийн твиттер жиргээнээс иш татсан байна.

Украины  Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк уулзалтын зорилго нь Украины нутаг дэвсгэрт гал зогсоож, цэргийн ажиллагааг зогсоох тухай байсан гэв. Тэрбээр "Хэлэлцээ хүнд болж байна. Харамсалтай нь Оросын тал өөрсдийн эхлүүлсэн хөнөөлт ажиллагааныхаа талаар хэт өрөөсгөл байр суурьтай хэвээр байна" гэж Твиттертээ бичжээ. 

Харин Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский "Хэлэлцээний үед бидэнд зарим нэг нийтлэг асуудлууд гарч ирсэн" гэж хэвлэлд ярьжээ.

Дараагийн шатны хэлэлцээ ойрын өдрүүдэд болж магадгүй гэж Украины талаас мэдээлсэн байна.  Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський "Уулзалт одоогоор хүссэн үр дүнгээ өгөөгүй байна. Төлөөлөгч нар Киевт эргэж ирээд, уулзалтын үйл явцын талаар хэлэлцсэний дараа хоёр дахь шатны уулзалтад хэрхэн шилжих тухай ярилцана" гэжээ. Тэрээр "Бид хүссэн үр дүндээ хараахан хүрч чадаагүй байна. Орос өөрсдийн байр сууриа илэрхийлж, харин бид дайныг эцэслэмээр байгаагаа хэлсэн" гэв.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх