Украйнд ажиллаж байсан Б.Анхбаяр гэх залуу Монгол оюутнуудыг Киевийн вокзал руу хүргэж өгчээ 

  • 0
  • 131
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Дайны бүст гацаад байсан иргэдийг Польш дахь Монгол Улсын элчин сайдын яамны ажилчид болон тус нутагт ажиллаж амьдарч байгаа Монголчууд, мөн Украйнд ажиллаж, амьдарч байсан иргэд гээд олон хүний хүч хөдөлмөрөөр гаргаж авсан тухай мэдээлэл цахим хуудсанд тавигдсан байна.

Уг мэдээлэд "2022 оны 2 сарын 26 нд дайны хүнд нөхцөлд байсан УКРАЙН улсаас.МОНГОЛ улсынхаа 24 иргэнийг аюулгүй ПОЛЬШ улсын нутаг дэвгэрт авчирлаа. Тус үйл ажиллагаанд БНПУ- д суугаа МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙД- н ажилчид оролцсон төдийгүй УКРАЙН улсын хил рүү өөрсдийн биеэр нэвтэрч иргэдээ татсан аж.

Залуус маань дайн болж буй тус хотдоо Монгол улсынхаа төрийн далбаатай машиныг хараад ямар их баярласнаа, аюултай олон арван км замыг машинаар туулсанаа, хэдийгээр хил дээр дүрвэгсдийн дараалал их байсан ч, багахан хугацаанд визгүйгээр МОНГОЛЫН ИРГЭД- ээ чадварлагаар авч гарсан Монгол улсаас БНПУ-д суугаа Элчин Сайдын Яамны ажилтнуудад чин сэтгэлээсээ талархаж байв.

Улмаар элэг нэгтнээ гэх сэтгэлээр,  халуун  хоол ундаар угтсан Польш дахь Монголчуудын холбооны гишүүд болон холбооны тэргүүн О. Лхагваа нарт баярлаж буйгаа уламжилсан юм. Мөн энэ үйл ажиллагаанд оролцсон олон хүмүүс дайны хүнд нөхцөлд айж, сандарч, ядарч байсан хүүхэд залуусаа хараад тайвширч, эсэн мэнд, энх тунх, эх орон, ээж аав, элгэн садандаа очих боломж ийнхүү бүрдсэнд гүнээ баярлаж, нулимс дуслуулж байв. 

Нэгэн зүйлийг онцлоход, Украйн улсад ажиллаж байсан Монгол улсын иргэн Б. Анхбаяр гэх залуу маань дайны хүндхэн өдрүүдэд Монгол оюутан залуусаа зөв зохион байгуулж, өөрийн эр зоригоор украйн найзынхаа машинаар оюутан залуус, дүү нараа Киевийн галт тэрэгний вокзал руу хоёр удаагийн зөөлтөөр харуулын постуудыг аргалан нэвтэрчээ.

Мөн Львов хотод амьдардаг Н. Энхзаяа бүсгүй маань УКРАЙН -ы  хотуудаас ирж байгаа монголчуудаа тосон авч хооллож ундалж өөрийн танил найдвартай хүмүүсээр ПОЛЬШ улсын хил рүү хүргүүлснийг оюутан залуус маань талархал илэрхийлэн бахархаж ярьж байна.

Ийнхүү дайнтай бүс нутгийг ардаа орхиж, МОНГОЛ оюутан залуус минь эсэн мэнд, эрүүл саруул ЭХ ОРНОО зорих нь.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.
Даян дэлхий маань дайн дажингүй, тайван амгалан оршиг ээ" гэсэн байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх