ГХЯ-аас Украйн дахь оюутнуудын Монгол дахь данс руу тус бүр 1.2 сая төгрөгийг шилжүүлжээ

  • 0
  • 130
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

ГХЯ-аас Украйны Харьков хотод хоргодох байранд байгаа оюутнуудын Монгол дахь данс руу тус бүр 1.2 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ тухай тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр мэдээллээ. Тэрбээр "Оюутнуудын Монгол дахь данс руу тус бүр 1.2 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөнөөс гадна тухайн газарт бараа бүтээгдэхүүн худалдаж авах нөхцөл байдал хүнд байгаа. Гадаад харилцааны яам тэд хоногийн дотор оюутнууддаа хоол хүргэж өгнө гэж хэлж чадахгүй. Аль ч улсын гадаад яам үүнийг тодорхойлж чадахгүй байна. 

ОХУ-д Монгол Улсын 5,000 орчим иргэн бий. Элчин сайдын яамнаас тухайн иргэдтэй холбогдон байнгын холбоотой ажиллаж байгаа. Ийм үед эцэг, эх хүүхдүүдэд төрийн байгууллага худлаа мэдээлэл өгч болохгүй. Оюутнуудтай холбоо тасарсан тохиолдолд хаана байвал боломжтой вэ гэдэг талаар оюутнуудтай санал солилцож байгаа. Манай гадаад яамны консул байнгын холбоотой ажиллаж байна. 

Украйн хүмүүстэй гэр бүл болсон 10 орчим иргэн бий. Энэ хүмүүсийг авчихвал бүх Монгол иргэн ирчихлээ гэж ойлгож болохгүй. Тэнд өөрийн хүслээр үлдэж буй хүмүүс байгаа. Иргэдээ татаж авна. Дэмжлэг тусламжийг олгоно. 

Украинд 150 орны 78,000 оюутан суралцдаг. Харин Харьков хотод нэр хүндтэй 12 орчим сургууль байдаг" гэлээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх