Хидео Савадагийн зүгээс "гомдолтой" гэсэн захиа ирсэн гэж сонссон, захидал Монголбанкаар дамжаагүй гэв

  • 0
  • 135
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

ХААН банкны хувь эзэмшилд өөрчлөлт орсон, ихэнх хувьцааг нь эзэмшдэг Японы иргэн Савада хувьцаагаа зарсан эсэх холбоотой асуудал дээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн өгч байгаа тайлбар хангалттай байж чадсангүй.  Тэрбээр “ХААН банкны нийт хувьцааны 46 хувь нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Савада холдингс” компанийн эзэмшилд байдаг. Тус компани нь 1958 онд байгуулагдсан ба олон охин компанитай. Эдгээрийн нэг нь ХААН банк юм. ХААН банкны хувь эзэмшилд өөрчлөлт орвол заавал Токиогийн хөрөнгийн биржээр дамжиж гүйлгээ нь хийгддэг бүтэцтэй.

Хидео Савадагийн зүгээс "гомдолтой" гэсэн захиа ирсэн гэж сонссон. Уг захиа нь Монголбанкаар дамжаагүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр АТГ-д хаяглагдаад ирсэн байсныг үзсэн. Монголбанктай асуудлаа шийдэхээр ирвэл Банкны тухай хуулиар заавал банкаараа дамждаг. Өөрөөр хэлбэл, ХААН анктай холбоотой аливаа асуудал банкаараа дамжиж явдаг” гэлээ.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх