ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 166 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдлаа. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 465,270 болж нэмэгдэв.
Шинэ тохиолдлуудын
- 111 нь Улаанбаатар хотод
- 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд эндэгдэл бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 2,587 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 655
- хүндэвтэр 1,679
- хүнд 217
- нэн хүнд 36 хүн байна.
Түүнчлэн 8,430 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.