Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Тавантолгой төмөр зам" ХХК-д ажиллалаа

  • 0
  • 136
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр /2022.01.27/ “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллаж, компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцан, үүрэг чиглэл өглөө.  
     “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн ажлын явцыг танилцуулсан бөгөөд тус компани одоогийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын цогцолбор төсөл, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр зам, Богдхан төмөр зам зэрэг төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
     Л.Халтар сайд төслүүдийн ажлын явцтай танилцсаны дараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон Гашуунсухайт-Ганцмод боомт холболтын төмөр замын барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгах, Богдхан төмөр замын барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлэхийг даалгалаа.
     Түүнчлэн олон улсын стандартад нийцсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж буй “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хамт олон цаашид улам өсөн дэвжиж, дээрх төслүүдэд ажилласан туршлагадаа тулгуурлан олон улсын томоохон төслүүдэд оролцох үүд хаалга нээлттэй байгааг онцлов.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх