Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас “Баянгол дүүрэгт нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг өнгөрсөн аравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын 628 дугаар албан бичгээр 16 заалт бүхий зөвлөмжийг дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэст хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавин ажилласан юм. Мөн Баянгол дүүргийн Онцгой комисс хоёр удаа хуралдаж, дүүргийн Засаг даргын А/428/ тоот захирамж, бэлтгэл ажлын төлөвлөгөө, удирдамж гарган дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 100 аж ахуй нэгж, байгууллагад хүргүүлэн бэлтгэл ажлыг ханган ажилласан юм.
БГД гамшгаас хамгаалах дадлага, сургууль бэлэн байдлын үзлэгт “ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлгээтэй шалгууллаа
2021-11-30 20:30:20- 0
- 120