Баянгол дүүрэгт хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд 17 ААНБ, иргэн оролцлоо

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа энэ сарын наймдугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгосон бөгөөд дээрх гудамд зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд нийслэлийн бүх дүүргээс 130 гаруй аж ахуй нэгж оролцсон юм.

Тус үзэсгэлэн худалдаанд Баянгол дүүргээс 17 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцсон бөгөөд 15 асарт хичээл сургуультай холбоотой бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдааллаа. Мөн дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татварын хэлтэс болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн нийт 25 албан хаагч тус үзэсгэлэн худалдаанд халдвар хамгааллын дэглэм, дүрэм журмыг сайтар мөрдүүлж, хяналт тавин ажиллалаа.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх