ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Андлалын өргөө цаашид баригдах боломжгүй болсон тул нурааж эхэлжээ.
Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өгсөн мэдээллээр, тус бүтээн байгуулалтын зураг төслийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг агсан хийсэн байдаг.
Тэрбээр таалал төгссөн учир гэр бүлийнх нь зүгээс уг бүтээн байгуулалтын гүйцэтгэл яг анх хийсэн зураг төсөлд хүрэхгүй гэж үзжээ.
Иймд Д.Эрдэмбилэг агсны оюуны өмчийг нь ашиглуулахаас татгалзсан аж.
Харин эдийн засагт учирсан хохирлыг нөхөж, бүтээн байгуулалтын явцад гарсан зардлыг төсөвт эргүүлэн төвлөрүүлэхэр ажлын хэсэг гаран ажиллаж байна.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 15:00 цагт хэвлэлийн хурал хийх юм.