Турк: Оросын онгоц осолдсон шалтгаан

  • 0
  • 112
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Турк улсад гарсан түймрийг унтраахад ОХУ-ын Онцгой Байдлын Яамнаас онгоц илгээсэн.

Наймдугаар сарын 14-ний бямба гарагт Туркээс оросуудад нэгэн эмгэнэлтэй мэдээ ирсэн нь Оросын Батлан ​​Хамгаалах Яамны “Бе-200” онгоц осолдсон. Онгоцонд найман хүн байснаас 5  нь оросын иргэн, 3 нь турк байсан ба тэд гал түймрийн голомтот газруудыг газарчилж байжээ.

“Бe-200” онгоцыг Туркийн Засгийн газрын хүсэлтээр (түрээсийн үндсэн дээр) оросын талаас Турк руу илгээсэн байж. Өнөөдөр Якутад шатаж буй ойн түймрийг унтраах ажиллагаанд мөн л үүнтэй адил онцгоцууд ажиллаж байгаа юм.

Ус зөөвөрлөгч “Бе-200” онгоц Турк улсад бараг хоёр долоо хоногийн турш ажиллаж, агаараас олон тонн усыг түймрийн голомтот цэгүүдэд асгаж байсан. Тус онгоц нь Оросын Тэнгисийн Цэргийн Нисэх Хүчний нэг хэсэг байсан бөгөөд будаг нь ханхалсан шинэхэн онцоц байсан аж. Дөнгөж нэг жилийн өмнө нь байлдааны бүрэлдэхүүнд гарсан байжээ. Урьдчилсан мэдээллээр, ослоор амиа алдсан Оросын багийн бүрэлдэхүүнд гурван офицер, хоёр офицер байжээ. Онгоц Туркийн Кахраманмараш хотын ойролцоох ууланд осолджээ.  

Туркийн телевиз, олон нийтийн сүлжээнд эмгэнэлт ослын оргил үеийн дүрст бичлэгүүд аль хэдийн цацагдаж эхэлсэн ба аварга том онгоц уулын орой дээрээс аюултайгаар доош уруудаж, дараагаар нь дэлбэрч, хар утаа татаж байгаа нь харагдаж байгаа юм.

“Бе-200 онгоц газардахаасаа өмнө амжиж ус цацсан бололтойг хэн нэгэн анзаарсан аж. Онгоцны хөдөлгүүрт ямар нэгэн асуудал үүссэн тул онгоцны багийнхан арга хэмжээ авч, өндөрлөгийг мөргөж унахгүйг аль болохоор хичээсэн байна. Гэсэн ч, оролдлого талаар болж, онгоц осолдож, багийн бүх гишүүн амиа алдсан аж.

Онгоц нэг удаад 12 тонн хүртэл ус зөөвөрлөх боломжтой бөгөөд 2020 онд анх ОХУ-ын Батлан Хамгаалахын Яам шинээр нь хүлээн авч байсан юм байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх