Өмнөд Африкаас хар тамхи захиалж авсан иргэнийг баривчилсан

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Эрүүгийн цагдаагийн газраас цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Их хэмжээний мансууруулах төрлийн бодис шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсад оруулж ирсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Их хэмжээний мансууруулах төрлийн бодис шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсад оруулж ирсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хэрэгт холбогдсон иргэнийг илрүүлэн таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Зоригтбаатар: Энэ оны эхний хагас жилийн байдлаар . Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувиар, холбогч 21 хувиар буурсан. Хар тамхи хураан авсан бодисын хэмжээ өмнөх оныхоос хоёр дахин өссөн.

Өмнөд Африкийн улсаас 989.2 грамм мөс бодисыг улсын хилээр нэвтрүүлснийг илрүүлэн шалгаж байна. Энэ гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Д, Баянзүрх дүүрэгт оршин суудаг Э нарыг холбогдуулан шалгаж байна.

Э-г өнөөдөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шалгалтын явцад тухайн этгээд нь Хонконгт хар тамхи мансууруулах бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдлээд Монгол Улсад 2020 онд ирсэн нь тогтоогдсон.

Монгол Улс руу гадаадаас илгээсэн итгээдийг олж тогтоохоор ажиллаж байна. Улсын хилээр нэвтрүүлсэн бол 5-10 жил хуулийн хариуцлага тооцно.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх