ГЭРИЙНХЭЭ ГАДНААС АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХДИЙН ЦОГЦСИЙГ ГОЛООС ОЛЖЭЭ

  • 0
  • 109
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Завхан аймгийн Тосонцэгэл сумын Хар Усан тохой гэх газарт 2 настай хүүхэд гэрийнхээ гаднаас алга болсон тухай дуудлагыг өчигдөр 16.20 цагт тус аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. 

Улмаар Завхан аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах, 39 дүгээр ангийхан, Тосонцэнгэл сумын цагдаагийн алба хаагчид ар гэрийнхэнийх нь хамтаар эрэн хайх ажиллагааг гүйцэтгэж, гэрээс нь хойд зүгт 600 метрийн зайд орших Хожуул голоос 17 цаг 24 минутад хүүхдийг усанд эндсэн байхад олсон байна. 

Эцэг эх асран хамгаалагчид үр хүүхэддээ тавих анхаарлаа нэмэгдүүлнэ үү!

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх