ЭМЧ НАР АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАХАА МЭДЭГДЛЭЭ

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Төв талбайд жагсаж буй эмч нарын төлөөлөл мэдээлэл хийж байна.

Тэд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж долдугаар сарын 2-ноос эхлэн Төв талбайд жагсаж буй юм. Тэдэнтэй  Ж.Чинбүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүд уулзаж, салбарын бодит нөхцөл байдал, тэдний хүсэлт шаардлагыг нь сонсож байна. Энэ үеэр эмч нарын төлөөлөл "Бид их юм хүсээгүй шүү дээ. Хийсэнтэйгээ дүйцэх цалин авахыг л хүсэж байна. Та бүхний ярьж байгаа зүйл бодит байдал дээр хэрэгжээгүй" гэлээ. Мөн тэд цалинг нэмэхгүй бол ажил хаялт зарлахаа мэдэгдсэн юм. Учир нь эмч, эмнэлгийн ажилчид өдгөө өмнөхөөсөө 3-5 дахин ачаалал авч ажиллаж байга гэдгээ хэллээ.

Зөвхөн улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад нэг удаа хоёр сая төгрөгийн урамшуулал олгох нь тэгш хүртээмж биш. Үүний оронд бүх эмнэлгийн ажилтны цалинг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой гэж тэд үзжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх