Нийт хүн амын 54 хувийг дархлаажуулаад байна

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 18 935 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн иргэдийн  1 001 954 нь эхний тунг, 879 524 нь хоёрдугаар тунг тариулжээ. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 999 116 хүн, хоёрдугаар тунг 863 236 хүн тариулаад байна.

 

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 2 001 070 хүн, хоёрдугаар тунгаар 1 742 760 хүн буюу нийт хүн амын 54 хувийг дархлаажуулаад байгаа юм.

 

"Файзер" ын вакцинаар 12-оос дээш насныхныг, 65-аас дээш насныхныг “Спутник V” вакцинаар дархлаажуулж буй юм. 

Вирусээс хамгаалах гол арга бол вакцинжуулалт юм. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас сануулав.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

  • “Ковид-19”-ийнвакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
  • Дулаанхувцаслах
  • Сүүлийн1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
  • Вакцинжуулалтынцэгт очиж вакцинаа хийлгэх
  • Эмчийнүзлэгт орох
  • Вакцинхийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх
  • Халдвархамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

  • Вакцинтарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
  • Даарахгүйбайх, хоёр хоног ус хүргэхгүй байх
  • Вакцинхийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
  • Халдвархамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
  • Халуурах,ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
  • Боолтхийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
  • Давтантунгаа товлолт хугацаандаа хийлгэх

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх