Канадад хэт халууны улмаас аюул нүүрлээд байна

  • 0
  • 112
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Канадын баруун хэсгээр хэт халж, Британийн Колумб мужид хэт халууны улмаас дэгдсэн ойн түймэр 180 болж нэмэгджээ.

Түймэр 79 мянга гаруй га талбайг хамарсан байна. 2000 гаруй оршин суугч нүүхээс өөр аргагүйд хүрчээ. Британийн Колумб мужид хэт халууны улмаас нас барсан хүний тоо 720 болж, зарим оршин суугч нь одоог хүртэл холбоогүй байгаа гэнэ.

Британийн Колумб мужид өнгөрсөн долоо хоногт ойн түймэр Луттон тосгоныг бараг бүхэлд нь сүйтгэсэн билээ. Тус мужид Канадын түүхэн дэх хамгийн их халалт болж, түймрээр Луттон тосгоны 90 хувь нь үгүй болж, эмнэлэг, цагдаагийн газар нь шатжээ.

49.6 хэм хүрч халах үеэр гарсан түймрийн улмаас хоёр хүн амиа алджээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх