Дараах 11 аймаг Улаанбаатараас ирсэн иргэдийг НЭВТРҮҮЛЭХГҮЙ

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан зарим аймгууд баяр наадмын өдрүүдээр Улаанбаатар болон бусад аймгаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Сүхбаатар аймгийн хувьд баяр амралтын өдрүүдээр Улаанбаатар хотоос хүнс тээвэр, шатахуун тээвэр, зам барилга, эрүүл мэнд, буяны ажил зэрэг зайлшгүй шаардлагатай иргэдийг АОК-ийн зөвшөөрөлд үндэслэн нэвтрүүлнэ.

Хөдөөний хамаатан, садан дээрээ ирэх бол зөвшөөрөхгүй гэж АОК-оос мэдээлжээ.

Архангай аймгийн хувьд зургаадугаар сарын 28-ны өдрөөс улаан түвшинд шилжиж, хот болон сум хоорондын хөдөлгөөнөө бүрэн зогсоогоод байна.

Хэнтий аймгийн хувьд амралт, зугаалгын улирал эхэлж байгаа ч Улаанбаатар болон бусад аймгаас орж ирэх хөдөлгөөнийг хязгаарласан зохицуулалтыг баяр, наадмын өдрүүдээр үргэлжлүүлэхээр өчигдөр/2021.07.4/ АОК-ын хуралдаанаар шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн хувьд долоодугаар сарын 9-нийг дуустал орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд баяр наадмын өдрүүдээр Хөвсгөл далайг зорин ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас үргэлжлүүлэн сунгаж болзошгүй бөгөөд судалж байгаа талаар тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.

Баянхонгор аймаг зургадугаар сарын 16-ны өдрийн 08:00 цагаас эхлэн Улаанбаатар хот болон бусад аймгаас ирэх тээврийн хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Дорнод аймгийн хувьд долдугаар сарын 10-ныг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан ч цаашид сунгах төлөвтэй байна.

Дорноговь аймгийн хувьд Улаанбаатар хотоос ирэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг АОК-ын зөвшөөрлөөр нэвтрүүлэх хугацааг баяр наадмын өдрүүдээр сунгахаар зургаадугаар сарын 30-ны хуралдаанаар шийдвэрлэжээ.

Өмнөговь аймаг Улаанбаатар хот болон халдварын тархалт бүхий орон нутгаас албан томилолтоор ирэх иргэдийн нэвтрэх хүсэлтийг Улсын Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлж байна.

Говьсүмбэр аймгийн хувьд долдугаар сарын 20-ныг хүртэл иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа бөгөөд АОК-ын зөвшөөрлөөр нэвтрүүлэх юм байна.

Өвөрхангай аймгийн хувьд Улаанбаатар хотоос болон бусад аймаг, орон нутгаас ирэх дотоод, гадаадын аялагчид, иргэдийг 7 дугаар сарын 1-нээс 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл хүлээж авахгүй байхаа мэдэгдээд байна.

Мөн Дархан-Уул аймгийн онцгой комиссоос 7-р сарын 5-наас 25-ны хооронд нийслэл болон халдвартай бусад аймгаас ирэх иргэдийг маргаашаас эхлэн буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээс бусад шалтгаанаар нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Эдгээрээс гадна тодорхой сумдын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна:

  1. Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод,  Баян-Агт, Сайхан, Баяннуур
  2. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр
  3. Ховд аймгийн 2 сум буюу Б Манхан, Алтай
  4. Дундговь аймгийн  10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал
  5. Сэлэнгэ аймгийн 5 сум буюу   Баянгол, Түшиг, Мандал, Цагааннуур, Сүхбаатар
  6. Увс аймгийн 7 сум буюу Давст, Малчин, Тэс, Зүүнхараа, Ховд, Завхан, Өмнөговь
  7. Баян-Өлгий аймгийн 1 сум буюу Булган,
  8. Завхан аймгийн 9 сум буюу Баянтэс, Тэлмэн, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан, Идэр, Тэс иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх