СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвөрхангай аймагт аянга бууж хоёр иргэн нас баржээ

  • 0
  • 156
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Өчигдөр /2021-07-04/ Өвөрхангай аймагт хоёр малчин иргэн аянгад цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал  тус аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багийн “Хадан хушуу” гэдэг газар  07.04-ний өдрийн 17:30 цагийн орчим долоон хүн мотоциклтой сумын төвөөс шатахуун аваад гэрлүүгээ буцаж яваад хоёр хүн нь аянгад цохиулж нас барсан байна. Энэ мэдээллийг мөн өдрийн /2021-07-04/ 19:11 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19:17 цагт  тус газарт очжээ. Осол болсон газар тус сумын харьяат малчин Г /21 настай, эрэгтэй/, Ч/21 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсныг олж цогцсыг цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлснийг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх