"Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 39,004 хүн эмчлүүлж байгаагаас 4,786 нь хүнд"

  • 0
  • 127
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 39,004 хүн эмчлүүлж байна.

Үүнээс 14,046 хүн эмнэлэгт байгаа бол 24,951 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.

Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн эмнэл зүйн шинж тэмдэг хөнгөн бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хянаж буй.

Гэрийн хяналтад байгаа иргэд халуунаа тогтмол үзэж, биеэ ажиглах шаардлагатай бөгөөд дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-9,260
  • Хүндэвтэр-3,398
  • Хүнд-1,147
  • Маш хүнд-241 хүн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар эмнэлгийн ачаалал маш өндөрт хүрсэн байна. Ийм үед иргэд халдвар авахгүй байх нь хамгийн чухал.

Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь өөрийн амь насыг хамгаалахаас гадна эрүүл мэндийн ажилтнуудад том дэмжлэг болно гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх