БЗД-ийн хуучин товчоо байсан уулзварын хөдөлгөөний чиглэлийг өнөөдрөөс өөрчилж байна

  • 0
  • 69
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Баянзүрхийн хуучин товчоо байсан уулзвар дээр даваа гариг буюу энэ сарын 5-наас хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт орж байна. Энэ нь: 

Хотоос эсвэл уулын замаар Налайх чиглэл рүү явж байгаа тээврийн хэрэгслүүд зөвхөн шинээр баригдсан зорчих хэсгээр явна.

Учир нь дээрх уулзвар нь түр хугацаанд гэрлэн дохионы зохицуулгатай уулзварын зохион байгуулалтаар ашиглагдаж байсан бол үндсэн зураг төслийн дагуу хоёр тусдаа зорчих хэсэг болж байгаа юм. 

Ингэснээр тухайн уулзвар дээр огтлолцол байхгүй болж осол зөрчил гарахгүй болох ба гэрлэн дохионы зохицуулга, хүлээлт байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэх юм.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх