Монгол Улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг таалал төгсжээ

  • 0
  • 94
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Майдаржавын Ганзориг 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр таалал төгсжээ. 

Тэрбээр Зөвлөлт-Монголын  сансрын хамтарсан нислэгт бэлтгэж Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийн бэлтгэл сургуулийг дүүргэж, “Ёоюз”” хөлөг тойрог замын Салют станцын сансрын нисгэгч, шинжлэн судлаач болсон билээ.

1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “Сүхбаатарын одон” БНМАУ-ын сансрын нисгэгч цол, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд Монгол Улсын ШУ-ны гавьяат зүтгэлтэн цол, 2011 онд Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнагдаж, Монголын шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх