ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
УИХ-ын баталсан Өршөөлийн тухай хууль маргаашаас мөрдөгдөж эхэлнэ. Энэ хуулийн хэрэгжиж эхэлснээр хорих ангид ял эдэлж байгаа 160 хоригдол маргаашнаас эхлэн чөлөөлөгдөнө. Эдлээгүй ялаас хоёр жилийн өмнө суллагдах 344 хоригдол байгаа аж. Тав ба түүнээс доош жилийн ялтай 1130 хоригдол хорих ялаа зорчих эрх хязгаарлах болгон өөрчилж байгаа аж.
Авлига албан тушаал, хүчирхийллийн хэрэг энэ өршөөлд хамрагдахгүй. Хорихоос өөр төрлийн 3000 гаруй хоригдлоос 126 ялтан өршөөлд хамрагдахгүй гэнэ. Мөн Торгох шийтгэлтэй 193 хүн өршөөлийн хуульд хамрагдаагүй байна.