Япон улсын Оосака болон Хоккайдогийн Их Сургуулийн эрдэмтдийн баг коронавирусын мутацид орсон шинэ омгийн шинжилгээг хурдан хугацаанд олж илрүүлэх аргыг боловсруулсан гэх мэдээлэл байна. Энэ нь эрдэмтдийн судлагааны материал нотолсон талаар “Cell Reports” сэтгүүлд дурьджээ.
Коронавирусын мутацид орсон хэлбэрийг цага алдалгүй хурдан шуурхай олж илрүүлэх нь Дэлхийн хэмжээнд цар тахлын халдварын тархалт огцом хурдацтай өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд нэн тэргүүний зорилтуудын нэг болж байгаа билээ.
Ялангуяа, Японы баруун өмнөд хэсгийн бүс нутгуудад коронавирусын шинэ мутацид орсон хэлбэр илрэх давтамж нь нийт тохиолдлын 80 хувьд хүрээд байгаа аж.
Японы эрдэмтдийн боловсруулсан арга нь “SARS-CoV-2” вирусын клоныг бий болгохын тулд “PCR” буюу Полимеразын Гинжин Урвалт (ПГУ) шинжилгээгээр дамжуулан “вирусын мутацид орж буй биологийн шинж чанарыг хурдан шинжлэн тогтоох” арга юм байна.
Түүнчлэн уг арга нь коронавирусын мутацийн судалгааны хугацааг хоёр долоо хоног хүртэл багасгадаг онцлогтой. Нөгөөтэйгүүр, өмнөх уламжлалт аргууд нь хэдэн сар хүртэлхи хугацааг зарцуулж цаг алддаг болохыг эрдэмтэд онцолжээ.
Өмнө нь эрдэмтэд “SARS-CoV-2” коронавирусыг өндөр температур ашиглан секундын дотор устгах аргыг боловсруулсан бөгөөд энэ нь эмгэг төрүүлэгчийг холын зайд дамжуулахаас урьдчилан сэргийлэх шинэ арга замыг олох боломжийг олгож байсан. Гэсэн ч, “COVID-19”-ийн халдварыг амжилттай саармагжуулахын тулд өндөр температурыг ашиглах нь үр дүнтэй гэж өмнөх судалгаагаар нотлогдож байсан ч өндөр температурын нөлөө нэгээс хорьхон минутын хооронд үргэлжилждэг нь тийм ч сайн нөлөөгүй юм.