Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана.

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 9 /DW/. “Microsoft” компанийг хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс ирэх 20 жилийн хугацаанд хувийн хөрөнгөө үндсэндээ бүгдийг нь буяны болон хүмүүнлэгийн үйлсэд зориулна гэдгээ мэдэгджээ. 

 

"Би өөрийнхөө ихэнх хөрөнгийг дэлхий даяар хүний амь насыг аврах, амьдралыг сайжруулах үйл хэрэгт зориулахын тулд Гейтсийн сангаар дамжуулан хандивлана. Харин сангийн үйл ажиллагаа 2045 оны 12 дугаар сарын 31-нд бүрэн зогсоно" хэмээн Б.Гейтс пүрэв гарагт буюу өчигдөр мэдэгдсэн байна.

 

Ирэх 20 жилийн хугацаанд Гейтсийн сан нийтдээ 200 тэрбум ам.долларыг хандивлахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ нь тус байгууллагын 25 жилийн хугацаанд зарцуулсан хандиваас хоёр дахин их бөгөөд сангийн одоогийн хөрөнгөөс давж байгаа тул үлдсэн хэсгийг Билл Гейтсийн хувийн хөрөнгөөс (одоогоор 108 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй) санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. "Намайг нас барсны дараа хүмүүс миний талаар янз бүрээр дурсана, гэхдээ "тэр хүн баян хэвээрээ нас барсан" гэх үг сонсогдохгүй байлгахыг хичээх болно" гэж "Microsoft"-ыг үүсгэн байгуулагч хэлсэн байна. 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх