Ш.ЭНХИЙН-ОД ЛЕБРОНЫ ХҮҮГ ХОЖЛОО

  • 0
  • 85
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-д тоглосон Монголын анхны тамирчин болох зорилготой өдгөө АНУ-д сурч, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2021.07.03/ Ш.Энхийн-Одын "Midwest" баг Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийн "Strive For Greatness" багтай тоглож, 99-97 гэсэн харьцаатай ялалт байгуулжээ.

Энэхүү тоглолт Леброн Жэймсийн сурч байсан Акрон хотын Сент-Винсет-Сент-Мэри ахлах сургуулийн заланд зохион байгуулагдаж, домогт Леброн Жэймс өөрийн биеэр ирж, хүүгээ дэмжжээ. NBA-ийн гурван удаагийн аварга Дэнни Гриний зохион байгуулж буй “The Battle: Summer Showcase” хэмээх тэмцээний хүрээнд дээрх хоёр баг тоглож, Ш.Энхийн-Од баг ялалт байгууллаа.

"247Sports" сайтын гаргасан чансаагаар Бронни Жэймс 2023 оны NBA-ийн драфтын ангийг 28-д жагсчээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх