ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
COVID-19 өвчний нэн хүнд хэлбэрээр 31-86 насны 17 иргэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.
- Эмчлүүлээд 19 хонож байсан 31 настай нэг эрэгтэй
- 19 хоног эмчлүүлж байсан 45 настай нэг эмэгтэй
- 7-13 хоног эмчлүүлж байсан 60-69 насны 4 иргэн
- 4-18 хоног эмчлүүлж байсан 70-79 насны 7 иргэн
- 4-10 хоног эмчлүүлж байсан 80 болон түүнээс дээш насны 4 иргэн
энэхүү халдварын хүндрэл болон архаг суурь өвчний хавсарсан хэлбэрээр энджээ.
Энэ бол коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш хоногт эндсэн хамгийн олон тохиолдол болж байна. Өнгөрсөн хугацаанд долдугаар сарын 1-нд мөн 17 иргэн эндсэний хоёр нь өөр өвчний шалтгаантай байсныг ЭМЯ мэдээлж байв.
Ийнхүү цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн тоо 631 болжээ. Үүнээс COVID-19-ийн шалтгаант нас баралт 609 байна.
Харин өнгөрсөн 24 цагт 1,502 тохиолдол эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 82,933 болжээ.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.