ЗГ: Наадам тэмдэглэх 2.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

УОК өчигдөр баяр наадмыг хойшлуулах, эсхүл цуцлах шийдвэрийг Засгийн газарт оруулсан бөгөөд ЗГ-аас өнөөдөр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан.  

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Баяр наадамд зарцуулах 2.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдэж байна. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас Алтанбулаг боомтоор зорчих тээврийн урсгалыг долдугаар сарын 7-ноос 31-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Дэлхий дахинд мутацид орсон вирус хурдтай тархаж байгаа учраас дээрх хязгаарлалтыг хийлээ. Харин ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжилнэ” гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх