Байшин шатсаны улмаас долоон настай хүүхэд амиа алдлаа

  • 0
  • 152
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байшин шатсаны улмаас долоон настай хүүхэд амиа алдлаа. Тодруулбал, тус сумын Баянхан багийн дөрөвдүгээр хэсгийн тавдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 2-ны  02:32 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид гурван километр зам туулан 02:36 цагт очиж, иргэн Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг нэг цагийн хугацаанд унтраасан байсан. Уг гал түймэрт С /7 настай, эрэгтэй/ өртөж нас барсан бөгөөд цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх