Дуучин Ука хоёр хоногийн дотор 32 мянган дагагчаа алдлаа

  • 0
  • 120
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Дуучин Ука буюу Д.Уламбаяр хоёр хоногийн дотор 32 мянган дагагчаа алдаад байна. Тэрбээр, цахим наадам хийхийг дэмжиж, төрт ёс, өв соёлоо хүндэтгэж, наадам хийх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Уг ярилцлага олон нийтийн сүлжээнд байршсан нь иргэдийн эгдүүцлийг хүргээд буй юм. 

Түүнийг наадмын талаар байр сууриа илэрхийлэхээс өмнө цахим сүлжээний дагагчдын тоо нь 354 мянга байсан бол өнөөдрийн байдлаар 322 мянга болжээ. 

Цахим орчинд олон дагагчтай хүмүүс өөрийн дагагчдын үзэл бодол, сонголтод тодорхой хэмжээнд нөлөөлдөг хэдий ч цаг үеэ мэдрэх нь чухал болохыг дээрх үйл явдал харууллаа. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх